Summary
Сонгү бол цэргийн албаа нэр төртэйгөөр дүүргэж, тусгай хүчний цэрэг байсан өнгөрснөө ардаа үлдээн их сургуульд эргэн ирсэн нэгэн. Энгийн, тайван оюутны амьдрал нь нэгэн өдөр хичээлийн үеэр гэнэтхэн орвонгоороо эргэв. Тэр болон ангийнхан нь тайлбаргүй, айдас төрөм нэгэн мессежтэй нүүр тулсан нь:
“Үүргээ сонго.”
Сонгү бодол эргэлзээгүйгээр Некромансер хэмээх ховор чадварыг сонгов. Энэ бол үхэгсдийг захирах, үхлийн хүчийг өөрийн талд ашиглах аймшигтай атлаа хүчирхэг чадвар байлаа.
Их сургууль төдийгүй гадаад ертөнц хүртэл нуран унахын ирмэгт очсон тэр мөчөөс эхлэн Сонгү амьд үлдэхийн төлөө тэмцэхээс өөр сонголтгүй болов. Аймшигт мангасуудтай тулалдан, анд нөхдөө хамгаалж, эмх замбараагүй болсон энэ ертөнцөөс гарах гарцыг тэр л олох ёстой.
Гэвч…
тэд үнэхээр амьд гарч чадах болов уу?